Хөвсгөл аймагт уржигдар нэгэн иргэн хашаанаасаа машинаа гаргахаар ухрах үйлдэл хийхдээ нэг нас долоон сартай хүүг санамсар болгоомжгүйгээр дайрч хөнөөсөн. Тэгвэл өчигдөр Мөрөн сумын Наран багт томчуудын хайхрамжгүйгээс дахиад л бага насны хүүхэд эндэх шахав. Тодруулбал, нэг настай хүүхэд мөлхөж явсаар дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13.08 цагт дуудлагын газарт очин нэг настай хүүг гарган авч, эмнэлэгт хүргэж өгчээ.