Хатуу хөл хорионы өдрүүдэд нийслэлд тогтоосон хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, хүнсний дэлгүүрүүдийг 19.00 цаг хүртэл ажиллуулахаас гадна үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх цөөнгүй гарч байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцалсан ТЦА-наас мэдээлэл өглөө.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод автомашинууд QR бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгвэл дээрх 499 зөрчил ёс хоногийн дотор бүртгэжээ. Энэ нь хоногт 55 орчим иргэн QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах зөрчил гаргасан гэсэн үг юм. Хөл хорионы дэглэм тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжилнэ.