Хүчит шонхор ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэв.
Мөн махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын 4%-иар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон байна.