Уг хэрэг нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан аж. Тодруулбал, 32 настай иргэн Б архидан согтуурч, улмаар агсам тавьж, бусдыг айдас түгшүүрт автуулсан байна. Үүний дагуу дуудлагаар дэд ахлагч Э, дэд ахлагч Б нар хэргийн газарт очсон гэнэ. Гэвч иргэн Б цагдаагийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, тэр ч бүү хэл биед нь халдаж, хувцсыг нь урж, гарыг нь хазжээ. Иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдон, шалгуулж байсан гэнэ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.