Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг бүлэглэн хулгайлж байсан этгээдүүдийг саатууллаа. Тодруулбал, ЦЕГ-ын Сүлд чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү, ДХИС-ийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал нар хулгай хийж байсан А, Б хоёрыг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.