Үргэлжилж буй өдрүүдэд хатуу хөл хорио тогтоосныг иргэд хаа хаанаа мэдэж буй. Гэвч зарим иргэн гадуур хөлхөж, хөдөлгөөнд оролцож, халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Тухайлбал, өчигдөр Туул голын эрэгт архидаж байсан хоёр иргэн дээрэмдүүлжээ. Хохирогчид цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "Туул голын эрэгт агаарлаж байхад дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй ирж маргаан үүсгэсэн. Улмаар биднийг зодож, гар утас, эд зүйлийг минь дээрэмдэж зугтаасан" хэмээн ярьжээ. Уг нь хатуу хөл хорио тогтоосон хугацаанд үед архины худалдааг хориглосон.
Хатуу хөл хорионы үед Туул голын эргээр тодорхой зорилгогүй зугаалж явсан 20-25 насны зургаан залууг хайж байна. Бүх нийтээр дагаж мөрдөж буй хатуу хөл хорионы журмыг зөрчсөн иргэдийн аль алинд нь хариуцлага тооцох учиртай.
Зөрчлийн тухай хуулийн 13.2-т "Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.