Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг, Баянголын гудамжинд аймшигт хэрэг гарчээ. Энэ сарын 19-нд гарсан уг хэргийн улмаас нэг гэр бүлийн хоёр хүний алтан амь үрэгдсэн гэнэ. Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас иргэн Б эхнэрээ хутгалж хөнөөсөн байна. Гэргийгээ хөнөөж, гэрээ цусаар "будсан" Б дараа нь өөрийгөө ч хутгалж егүүтгэсэн аж. Түүнийг машин дотроо өөрийгөө мэсээр сийчиж, мөн боомилсон байдалтай нас барсан байхад нь цагдаагийнхан олжээ. Улмаар цагдаагийнхан хэргийн шалтгаан нөхцөлийг нарийвлан тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэлзүйчид цар тахлын хүнд үед аливаа бэрхшээл сорилттой тулгарахад ярилцаж, харилцаж ойлголцож, уужуу хандах ёстойг зөвлөж байна. Угаас хүний амьтнаас ялгагдах мөн чанар нь ярилцах, ойлголцох аж. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг ухамсарлаж дасан зохицох, даван туулах хариу үйлдлийг хийх учиртай гэнэ.