Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагад учирсан хохирол болон төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хүлээсэн улсын байцаагч нараас тавьсан актын биелэлтийг судалжээ. Улмаар баримтаар тогтоосон 753.381.546 төгрөгийн хохирлын нөхөн төлүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллагуудаас иргэний шүүхэд гаргасан 230.366.336 төгрөгийн төлбөртэй 28 хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож, 195.482.991 төгрөгийн үнийн дүн бүхий 21 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Өөрөөр хэлбэл, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, буруутай этгээдүүдээс 230.366.336 төгрөг гаргуулахаар болов.