Хүний эрхийн үндэсний комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Ажлын байрны бэлгийн дарамт ба Хууль, эрх зүйн орчин” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Хоёр удаагийн давтамжтай уг сургалтад Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны нийслэл, дүүргийн болон 21 аймаг, сумдын салбар хороодын нийт 300 гаруй төлөөлөл оролцсон байна.
Ташрамд дурдахад, АББД-ын эсрэг ТББ-ын сүлжээнээс 2016 онд онлайнаар хийсэн судалгаагаар АББД-д өртсөн хохирогчдын 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байна гэх судалгаа гаргасан. Харамсалтай нь уг байдалд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, маш ноцтой нийгмийн үр дагавар бүхий чимээгүй, далд байдлаар хүний эрхийг зөрчиж, хүний хүсэл тэмүүлэл, сэтгэл зүрхийг мохоон хүчгүйдүүлж байдаг бэлгийн дарамт төрийн байгууллагад амь бөхтэй оршсоор байна.