Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын харьяат Х гэгч нь нас баржээ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй удсан эл хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, хэрэгтнийг саяхан илрүүлсэн байна. Тодруулбал, уг гэмт хэргийг 1993 онд төрсөн Н үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон аж. Хэргийн тухайд, 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах бааранд иргэн Х нь үйлчлүүлж байгаад Н танилцжэээ. Улмаар Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах нэгэн байшинд очиж, Н болон түүний найзуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байна. Н хохирогчийн согтуурсан үед буюу биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орж, биед гэмтлийг санаатай учруулж, амь насыг нь хохироосон болохыг цагдаа нар урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.