Ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хөл дээгүүр автомашинтай гарсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дахь "Голден пен" бичиг хэргийн дэлгүүрийн арын зам дээр уг осол гарсан аж. Үүний улмаас ажлаа хийж явсан Тээврийн цагдаагийн албаны зохицуулагч Б-гийн хөл хүнд гэмтсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй 34 настай Б-г шалгаж эхэлжээ.