“Гацуурт”-ын гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж буйг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэнэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Л.Чинбатын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 11327045 дугаарт холбогдож өгч болох аж.