Дөрөвдүгээр сарын 12-15 хүртэл зам тээврийн осолтой холбоотой 175 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн, орон нутагт нэг хүүхэд амиа алдсан гэнэ. Тухайлбал, өчигдөр 16.00 цагт Сэлэнгэ аймгийн аймгийн нэгэн иргэн хашаандаа бага оврын машинтай ухрах үйлдэл хийх үедээ ардаа байгаа хүүхдийг дайрч, санамсаргүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтээр хашаандаа ухрах үйлдэл хийж байхдаа хүүхэд хөнөөсөн тохиолдол маш олон гардгийг Тээврийн цагдаагийн албаныхан анхааруулсан.
Дээрх өдрүүдэд нийслэлд 124, орон нутаг 40 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.