Прокурор хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацаанаас өмнө сулласан этгээдэд улирал бүр хяналт тавьдаг. Тодруулбал, хяналт тогтоосон этгээд хяналтад байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран шалгадаг. Энэ оны эхний улиралд дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлж, хяналтад байсан 164 хүнээс 5 хүн дахин хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тиймээс албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар дүгнэлт бичиж, шийдвэрлүүллээ.