Эрүүгийн хуульд заасан “орчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлснээс хойш шүүхээс 12 хүнд цахилгаан бугуйвч буюу дээрх төрлийн ялыг оногдуулсан байна. Үүнээс Нийслэлд 4, орон нутагт 8 хүнд оногдуулснаас 1 хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дуусжээ.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтан цахилгаан бугуйвч, тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Мөн улсын хэмжээнд торгох ялаар шийтгүүлсэн 3475 ялтан, 6 хуулийн этгээдийн 7.4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажилласнаас 1.5 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелжээ.