Иргэн Б.Сүндэръя өчигдөр "УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг нандин нууцаар минь барьцаалж олон жил дарамталлаа. Мөн бэлгийн дарамт үзүүлдэг, хүслээ гүйцээхээс нааш намайг орхихгүй юм байна. Тиймээс цагдаад албан ёсоор гомдол гаргаж байна" гэх агуулгатай мэдээлэл хийсэн. Улмаар түүнийг цагдаагийнхан хамгаалалтад авчээ. Тэрбээр энэ талаар өөрийн нүүр номдоо "Цагдаад өмгөөлөгчийн хамт гурван цаг гаруй мэдүүлэг өглөө. Дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ. Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь. Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэй ч уулзсан ярьсан бүх зүйл протоколд бичигдэж төрийн хамгаалалтад орлоо. Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно. Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн. Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ! 4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой эргээд уначих гээд байдаг юм байна. МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа. Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх. Бусад эргэлзээд байгаа гишүүд бодно биз! Удирдах зөвлөл чинь хэлэх биз! Бусад мэдээллээ тавих гэхээр хуулийн хүрээнд боломжгүй гэсэн учир ингэсгээд харзная" хэмээн бичжээ.