Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох, зөрчлийн хэргийг шүүх шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн, Мансуурсан хэмээн Зөрчлийн хуульд заасны дагуу шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлжээ. Шүүхээс Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4-1, мөн хуулийн 6.20- 7, 5.1-3 дахь хэсэгт зааснаар 50 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамруулахаар тогтоожээ. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг ...14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн, нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгожээ.