Сүүлийн үед TikTok цахим сүлжээгээр бусдыг амиа хорлохыг уриалсан даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус олон контент цацагдаж буй. Үүнд өсвөр насныхан болон залуучууд өртөх эрсдэл өндөр байгааг албаныхан онцоллоо. Манай улсад TikTok цахим сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа. Хэрэв та TikTok аппликейшнээс сэжигтэй, бурууг үлгэрлэсэн зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээлж байгаарай. Мөн тус аппликейшны “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэхийг хязгаарлах юм.