Агсам тавьсан нөхрөө хайчаар сүлбэсэн хэргийн талаар өмнө нь бид сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байсан. Тэгвэл уг хэргийг шүүх эцэслэн шийджээ. Хэргийн талаар тодруулбал, Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг Аргалын-Уул гэх газарт байрлах иргэн М-ын гэрт нэр бүхий хүмүүс архидан согтуурсан байдаг. Улмаар иргэн Г нь агсамнасан нөхрөө хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Тус сумын Цагдаагийн хэлтсээс Г-г Эрүүгийн хуулийн 11.1-2-т зааснаар мөрдөн байцааж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Сум дундын шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г-д зургаан сарын хугацаагаар хорих ял ногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.