Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн маргаанаа олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн нь саяхан. Улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлууллаа. Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 -4.1-д зааснаар Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, мөн хуулийн 6.20 - 7 дахь хэсэгт зааснаар Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн, 5.1-3 дахь хэсэгт зааснаар Мансуурсан хэмээн үзэж шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Зөрчлийн шүүх хуралдаан өнөөдөр болсон боловч зөрчилд холбогдогчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.