Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг он гарсаар буурчээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт прокуророос хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Прокурор энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон дээрх хүмүүсийн 6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, 2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Мөн 93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс аж.