Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан болон хуулийн байгууллагын ажилтнууд нэр холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгуулсан билээ. Үүний дагуу ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн 20 гаруй, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой 86 хэргийг хянаж эхэлсэн. Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 27 гомдол, хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 20 иргэнтэй биечлэн уулзсан байна. Улмаар ажлын хэсгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон дөрвөн хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.