Төрийн аудитын байгууллагаас Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын Шилэн дансны үйл ажиллагаанд байнгын, бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын горимыг эхлүүллээ.
2021 онд санхүүгийн тайлангийн аудитаар шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хослуулан шалгах горимыг эхлүүлж, улсын хэмжээнд төсөв захирагчдын үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулах зорилготой аж.
Мөн 2021 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” аудитын төлөвлөгөөг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр батлан гаргасан бөгөөд тус аудитаар санхүүгийн тайлангийн аудитад хамрагдаагүй хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа ХК, ХХК-уудын үйл ажиллагааг хамруулах, дүнг УИХ-д хүргүүлж, олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн байна.