Израиль дахь Их Британийн консулийн хоёр ажилтныг ХАМАС бүлэглэлийнхэнд зэвсэг нийлүүлдэг хэмээн баривчилсан байна. “The Jerusalem Post” сонинд мэдээлснээр палестин гаралтай энэ ажилтнууд Иерусалимийн “Тедди” цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөсөн хэрэгт ч хамаатай хэмээн тус улсын Аюулгүй байдлын албаныхан үзэж буй аж. Их Британийн Гадаад хэргийн яам болсон явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.