Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан гэх 600 хүнийг баривчлан Минскийн шоронд хорьсон билээ. Олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн буруутгасан сөрөг хүчнийхнийг өчигдөр сулласан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. “Үймээн дэгдээгчдэд захиргааны хариуцлага ногдуулсан. Харин зарим нэг хүнд эрүү үүсгэнэ” гэж Минскийн Прокурорын ерөнхий газраас мэдэгдсэн аж.