Их Британийн Ливерпуль хотын театрт нэгэн жүжигт тоглосон жүжигчин Памела Андерсон руу үл таних этгээд дайрсан байна. Тус хотын галт тэрэгний буудал дээр зогсож байсан түүнийг уг залуу цохиод дараа нь чирч эхэл жээ. Энэ үед цагдаагийн ажилтнууд ирж гэмт этгээдийг баривчилсан байна. Ливерпулийн хууль сахиулагчид одоо энэ залууг байцааж байгаа аж.