Японы Ерөнхий сайд Наото Кан сүүлийн үед нэр хүнд нь буураад байгаа Парламентыг тарааж, дахин сонгууль явуулах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Эрх баригч Ардчилсан намын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо ихэссэнийг төрийн бус байгууллагууд судалгаагаар тогтоосон.
“2010 он бидний хувьд хэцүү жил байсан гэдэгтэй санал нэгдэж байна. Бүх асуудлыг шийдчих боломж байгаагүй нь ч үнэн. Парламент ирэх ондоо тавьсан зорилтуудаа биелүүлж, алдаагаа засна гэдэгт итгэж байгаа” хэмээн Ерөнхий сайд өгүүлжээ.