ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев төрийн салбарт ажиллагсадыг цомхотгох шийдвэр гаргажээ. Хот, мужуудын за хиргаанд ажиллаж буй түшмэдүүдийн 20 хувийг энэ онд цомхотгоно. “Төрийн албанд ажиллагсадын тоо өдөр ирэх тусам ихсэж байгаа нь авлигын сүлжээг бий болгож, мөн улсын төсөвт ч хохирол учруулж байна.
Олуулаа назгайрч сууснаас цөөхүүлээ ажиллах хэрэгтэй” гэж Д.Медведев мэдэгджээ. Тус улсын Сангийн сайд Алексей Кудрины мэдэгдсэнээр ойрын гурван жилд түшмэдийн тоог 100 мянга болтол бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тус улсад төрийн болон захиргааны аппаратад хагас сая орчим албан хаагч ажиллаж байгаа гэнэ.