Египетийн Александр сүмийн гадна бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчдын цогцсонд ДНХ-ийн шинжилгээ хийхээр болжээ. Хэргийн газраас олдсон дөрвөн цогцост шинжилгээ хийснээр тэднийг хэн болохыг нь тогтоох аж. Цагдаагийн ажилтнуудын таамаглаж буйгаар амиа золиослогчид өөр улсаас ирсэн байж магадгүй гэнэ. Алан хядагчдын хэн болохыг тогтоох нь халдлагыг зохион байгуулсан хүмүүсийг илрүүлэх боломж той болох юм.