Энхийн зорилго гэх нэрийдлээр цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж зэмлүүлдэг Иран улс ОХУ, БНХАУ, АНУ болон бусад орны төлөөлөгчдийг Бушерийн цөмийн төвдөө айлчлахыг уриалсан тухай АР мэдээлжээ. Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн (IAEA) Тегеран дахь төлөөлөгч Али Ашгар Солтанигийн мэдэгдсэнээр энэ сарын дундуур уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Одоогоос нэг сарын өмнө Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Франц, ХБНГУ-ын зургаан талт хэлэлцээр Женевт болсон юм. Цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг авч хэлэлцсэн дээрх орнуудын төлөөлөгчид Иранд хориг та - вих шийдвэр гар гасан билээ.
Хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр бол улс орноо эрчим хүчээр хангахад ашиглана гэж мэдэгдсэн Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бушерийн цөмийн төвд гадаадын төлөөлөгчдийг урьж, үйл ажил лагаатай танил цуулах нь зүйтэй гэж үзэж байна хэмээн ажиглагчид онцолжээ.
Х.ОДОНЧИМЭГ