Нөхрөө хуурч, амийг нь бүрэлгэсэн хэргээр цаазаар авах ял сонссон Сакине Аштианитай ярилцлага хийхээр Иранд ирээд саатуулагдсан ХБНГУ-ын хоёр сэтгүүлчийг суллахыг шаардсан захидлыг Тегеран руу илгээжээ.
Германы төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын одод зэрэг 100 алдартан эл захидалд гарын үс гээ зурсан байна.
“Bild am Sonntag” сэтгүүлийн хоёр ажилтныг визний дэглэм зөрчсөн хэмээн баривчилсан. Түүнээс гадна Сакине Аштианигийн хүү тэднийг шүүхэд өгөх гэж байгаа тухай Ираны хэвлэлүүдэд мэдээлсэн байна.