Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч ОХУ болон эрчим хүчний томоохон хэрэглэгч БНХАУ-г холбосон газрын тос дамжуулах хоолойг энэ оны эхний өдөр ашиглалтад оруулсан талаар BBC дамжуулав. Сибирь болон Хятадын зүүн хойд Дацин хотын хооронд орших эл хоолой ашиглалтад орсноор хоёр орны хоорондох газрын тосны экспортын хэмжээ үлэмж нэмэгдэнэ хэмээн шинжээчид тэмдэглэжээ.
Энэхүү хоолойг ашиглалтад орохоос өмнө тэд төмөр замаар тээвэрлэж байсан билээ. Түүнчлэн ОХУ уг хоолойгоор 2030 он хүртэл жилд 15 сая тонн газрын тос дамжуулах бөгөөд өөрөөр хэлбэл, өдөрт 300 мянган баррелийг БНХАУ-д нийлүүлэх юм.
Түүний ач тусыг ОХУын Ерөнхий сайд Владимир Путин “Экспортоо төрөлжүүлэхэд өндөр ач холбогдолтой” хэмээн үнэлсэн бол “Petro China” компанийн Дамжуулах хоолойн салбарын ерөнхий менежер Яо Вей “ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд авчирлаа” хэмээн нээлтийн ёслолын үеэр хэлсэн аж.
Уг төсөлд шаардагдах 25 тэрбум долларыг БНХАУ-аас санх үүжүүлсэн бөгөөд хоолойн ажлыг 2014 онд бүрэн дуусгахад 4700 км урттай болох юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН