Их Британийн Засгийн газар хэт таргалалттай тэмцэх зорилгоор гэр бүлд сар бүр 50 фунт стерлингийг тусгай картаар олгож байхаар шийдвэрлэжээ. Уг картаар эрүүл мэндэд тустай, аминдэмээр баялаг жимс, хүнсний бүтээгдэхүүн авч болох бөгөөд мөн фитнес төв, усан бассейнд хичээллэх боломжтой аж.
Мөн спортын хувцас, хэрэглэлийг ч энэ картаар худалдан авахыг зөвшөөрч байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд зөвхөн энэ сард л гэхэд Засгийн газар таван сая фунт зарцуулахаар төлөвлөсөн байна.