Зэвсэг наймаалсан хэргээр шүүгдэж буй Виктор Бутад Орос болон бусад оронд үйл ажиллагаагаа явуулж буй хамтрагчдынхаа талаар мэдээлбэл ялыг нь хөнгөрүүлнэ гэж АНУ-ын тал мэдэгдсэн аж. Одоо Нью-Йоркийн шоронд хоригдож буй тэрбээр энэ саналыг хүлээж аваагүйгээ ОХУ-ын дэд консул Александр Отчайновоор дамжуулан хариу өгүүлэв. Мөн Америкийн хууль сахиулах албаныхан түүнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй байгааг ч тэрбээр онцолсон байна.