Нийслэлийн эрүүл мэндийн газраас 20 мянган төгрөгийн үнэтэй амны хаалт худалдан авах тендер зарласан нь өчигдөр олны гайхшралыг төрүүлсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулж Хотын дарга Д.Сумъяабазар лайвын үеэр Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмааг загнаж, тендерийг буцаахыг үүрэг болгосон. Тэгвэл Засгийн газраас цар тахлын үед төрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн, тендерүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан гэнэ.