Засгийн газар даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тэрбээр "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" гэжээ.