"Оюуны-Инноваци" ТББ гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн эх орон руугаа буцах эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Цэцэд хандсан билээ.
Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн уг гомдлыг хянаж үзээд энэ сарын 1-ний өдөр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх татгалзах тухай” тогтоол гарган, “...Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.
Үндсэн хуулийн цэцээс дээрх хариуг өгсний дараа "Оюуны-Инноваци" ийн мэдэгджээ.
"...Цэцийн гишүүний уг тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бага суудлын хуралдаанд гомдол гаргахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд заасны дагуу иргэдийн “...эх орондоо буцаж ирэх...” үндсэн эрхийг онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болох онцгой эрх билээ. Энэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, хүнд нөхцөлд байсаар байна" гэсэн юм.