Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж энэ сарын 25-ны өдрөөс өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар хоёр дахь удаагаа уулзлаа.
Төв талбай дээр дөрөв хоносон түүний биеийн байдалд санаа зовж буйгаа Х.Нямбаатар илэрхийлэв. Мөн өлсгөлөнгөө зогсоохыг гуйж, маргааш өглөө нэхэмжлэхээ хамтдаа бэлдээд яаралтай явуулахаар тохиролцлоо.