Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцлээ.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих санал хураалтад тус байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүнээс 13 нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж, Г.Ганболд нарын гурван гишүүн эсрэг санал өгөв.
Энэ талаар У.Хүрэлсүх тайлбарлахдаа "Кноп ажиллаагүй тул миний санал татгалзсан талд гарсан. Цаашид анхаарах болно" гэв. Түүнийг өгсөн саналыг ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан дэмжсэнд тооцож, протоколд бүртгүүлэхийг үүрэг болголоо.