УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэд цугларч, жагсаж байгаа юм.
Жагсаалын үеэр тэнд цугларсан хүмүүсийг гаргахгүй, мөн нэмэж хүн оруулахгүйгээр цагдаагийн хамгаалалтад аваад байсан юм. Энэ үеэр жагсагчдын дунд ковид-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын нэг хавьтал байгаа нь тогтоогджээ.
Цагдаагийн алба хаагчид төв талбайд байгаа иргэдийн дундаас коронавирусын халдварын нэгдүгээр хавьтал илэрсэн гэж мэдэгдэн, уг жагсаалыг хүчээр тараасан байна.