COVID-19-ийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл хатуу хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр /2020.11.29/ УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт товлогдсон байсан хэдий ч 17:00 цаг хүртэл хойшилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УОК-ын хурал хараахан дуусаагүй байгаа тул Засгийн газрын хуралдаан хойшилсон гэв. Учир нь УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг билээ.