Хөл хорионы өмнө 1000 гаруй иргэн Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сумд руу самранд яваад хөл хорионд орсон байна. Эдгээр иргэдийг өнөөдрөөс шинжилгээ авч нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Тэрбээр “21 аймгаас 7497 хүн самранд явсан байна. Бүх иргэд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Хүдэр сумын нутаг 682 иргэн уулнаас бууж ирсэн байна. Өнөөдөр түргэвчилсэн шинжилгээ хийгээд орон нутгууд руу явуулж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт 600 гаруй хүнийг галт тэргээр татаж байгаа. Дархан, Сэлэнгийн иргэдийг мөн нутаг буцаана. Энэ хүмүүсийг тодорхой газар тусгаарлана. Мөн хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд гаргана гэж мэдээллээ.