Сүүлийн үед УИХ-ын гишүүн Т.Доржхандын сахал олны анхааралд орж нэлээд хошигнол шүүмжлэл дагуулах болсон. Түүний энэ шинэ хэв маягт иргэд нэг л дасаж өгөхгүй байгаа бололтой. Тэгвэл тэрбээр ирэх 12 дугаар сард иргэдийн бухимдлыг тайлж, сахлаа хусна гэж мэдэгдэв. Мөн үүнээс өмнө "20к клуб"-ын залуустай хамтарч сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсийн аянд зориулна гэжээ. Тодруулбал, тэрбээр цахим хуудсандаа,
"Найз нөхөд маань намайг төрийн хүн болсон тул сахлаа авахыг зөвлөж, санаа тавьсанд миний бие талархаж байгаа. Нийгэмд эерэг хандлагыг бий болгохоор зорьдог "20к клуб"-ын залуусын хамтаар энэ сард сахлаа хусахгүйгээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлахаар тохирсон юм. Би эр хүн нэгэнт ЗА гэсэн бол буцах муухай гэдэг зарчим барьдаг тул та бүхэн ойлгож хүлээж авна уу. "Төрөө хүндлэхгүй байна" гэсэн шүүмжийг хүлээн авч байгаа тул 12-р сар гаргаад хусчихна. Уг нь ч арьс амраад тухтай л юм" гэжээ.