УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат нийт ард иргэдээс уучлалт хүслээ.
Тэрбээр "Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсан УИХ-ын 74 гишүүний нэг нь би байна. Тийм учраас ард түмнээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа анхны гишүүн нь магадгүй би байх. УИХ-ын гишүүд цаашдаа энэ жишгээр уучлалт гуйж хэвших ёстой" гэсэн юм.