Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг тэтгэж, өрхийг дэмжих чиглэлээр өнөөдөр Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаад буй. Энэ дагуу санхүүгийн боломжит нөхцөлийг судлахыг Монголбанканд үүрэгджээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Бизнесийн, хэрэглээний болон хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргана" гэв. Үүнээс харвал Засгийн газрын шийдвэр эцсийнх биш бололтой.