Засгийн газар өнөөдөр 14.00 цагаас хуралдаж цаг үеийн нөхцөл байдалд авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр эрдэмтэн, судлаачид ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. УОК-ын хуралдаанаар одоо эл асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар, дээрх асуудлаар гаргасан УОК-ын шийдвэр болон бусад цаг үеийн асуудлаар холбогдох албаныхны мэдээлэл сонсож шийдвэр гаргах юм.