Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар коронавирусийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм.
Мөн УОК-ын өчигдрийн хуралдаанаар гаргасан саналуудыг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Үүнд:
- Алтанбулагийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах
- ОХУ-тай хиллэдэг Тэс, Арц, Суурь, Ханх, Ульхан боомтуудыг 11-р сарын 16-наас эхлэн түр хаах
- Баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Баян-Өлгнйн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээх саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж байна.