Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэдэн хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ковид-19" хоёр дахь давалгаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байгаа. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг гэр бүлээрээ тэмдэглэх нь нээлттэй" гэв.