Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 62 тойрогт өнгөрсөн ням гарагт нэмэлт санал хураалт явуулсан. Тэгвэл Завхан, Сэлэнгэ, Увс, Говь-Алтай аймгийн дөрвөн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнх нь санал дахиад тэнцжээ. Тиймээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулахаар ирэх бямба гарагт товлосон байна. Тодруулбал, Говь-Алтайн Тайшир сумын ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Д.Отгонбаяр, С.Баярсайхан нарын авсан нэмэлт саналын тоо 17-гоор тэнцсэн аж. Завханы Нөмрөг сумд МАН-аас нэр дэвшигч Д.Нямбүрэн, АН-аас “сойсон” С.Чадарбал, Сэлэнгийн Зүүнбүрэн сумын ИТХ-д МАН-аас “уралдсан” Ц.Эрдэнэсайхан, АН-аас дэвшүүлсэн Б.Уянга нарын авсан санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулах нь. Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтад 34 хүн оролцсон бөгөөд нэр дэвшигч АН-ын Б.Цэрэнтогтох, МАН-ын М.Лхагваболд нарын санал тэнцжээ.
Бэлтгэсэн: Б.Анх