Өнөөдөр дэлхийн зүрхний өдөр тохиож байна. Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх нэг шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 17.5 сая хүн нас барсан байна. Тэр дундаа манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна гэсэн тооцоолол бий.
Зүрх судасны өвчний шинж тэмдэг нь гэнэт толгой эргэх, цээж хорсох, аюулхай орчим өвдөх, хүйтэн хөлс гарах, шалтгаангүй ядрах сульдах, дотор муухайрах бөөлжих, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна.